Аж ахуй эрхлэлтийн сургалтууд

 

P1010086Аж ахуй эрхлэлтийн сургалтууд:

 

Бизнесээ эхэл сургалт

         ОУХБ-ын хөтөлбөрийн дагуу явагддаг Бизнесээ эхэл сургалт нь өөрийн бизнесийн зорилго бүхий, түүнийгээ бодитой эхлэх, хэрэгжүүлэхийг эрмэлзэж буй хүмүүст зориулсан сургалт юм. Энэхүү сургалт нь сурагчдад бизнесийнхээ техник, эдийн засгийн үндэс боловсруулах боломжийг олгодог.

 

Бизнесээ хөгжүүл сургалт

       ОУХБ-ын хөтөлбөрийн дагуу явагддаг Бизнесээ хөгжүүл сургалт нь өөрийн бизнест учирдаг хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх, өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийг бий болгодог сургалт юм.

 

Өрхийн санхүүгийн боловсрол олгох

       Энэ сургалт нь өрхийн орлогыг хэрхэн зөв зохистой зарцуулах болон санхүүгийн сахилга баттай амьдрах, хуримтлал үүсгэх арга замыг сурна.

 

Бизнесийн санаа хөгжүүлэх

       Бизнес эрхлэхийг хүсэж байгаа боловч тодорхой шийдэл бизнесийн сонголт хийгээгүй, ямар нэгэн бизнесийн туршлагагүй хүмүүст ажил хэргээ эрхлэхэд нь бизнес санаануудыг бодож олох ба хамгийн боломжтойг нь сонгох үйл явцад хөтлөн чиглүүлэх зорилготой сургалт юм.

 

Бүлгээр ажиллах чадвар олгох

       Бичил бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд зориулсан сургалт юм. Бүлгийн сургалтаар баг бүлгээ хэрхэн бүрдүүлэх, хуримтлал яаж үүсгэх, байгаа нөөц, боломжоо ашиглан ямар ажил, бизнес хийж болох талаар сурах болно.

 

Сургалтын зорилго: Зорилтот бүлгийн хүмүүст зарлага, хуримтлал, хөрөнгө оруулалттай хобоотой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, хүүхдийн хөдөлмөрийн ашиглахгүйгээр санхүүгийн зорилгодоо хүрэх боломжийг олгох, өрхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудлаар шийдвэр гаргах чадавхийг дээшлүүлэх.

 

Хөдөлмөр Хамгаалал Хүний Хөгжилийн Төв

Санал асуулга

Таньд ямар сургалт хамгийн их хэрэгтэй вэ?

.

1
210
Хөдөлмөрийн аюулгүй байдал
(0)
2
48
Англи хэл
(0)
3
33
Комьпютер
(0)
4
16
Аж ахуй эрхлэлт
(0)
Add a new response!
» Go to poll »
5 Votes left


twitter

Twitter
 

twitter

Facebook
 

twitter

YouTub