ХАБЭА-н сургалт зохион байгуулах ажилтны сургалт

 

Зорилго: 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг хэрэгжүүлэхэд зориулсан хичээлийг байгууллагын ажил олгогч, инженер техникийн болон үйлдвэрлэл үйлчилгээний ажилтан нарт заах сургагч багшийг бэлтгэхэд оршино.

Сургалтад хамрагдсан хүмүүст тавигдах шаардлага:

- Тухайн чиглэлээр инженер техникийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн дээд боловсролтой, мэргэжлээсээ 3 доошгүй жил ажилласан туршлагатай /хуулийн мэдлэгтэй бол сайн/ байх.

- Сургагч багшийн сургалтад хамрагдсан хүн нь сонгон шалгаруулалтад тэнцсэн байна. Сонгон шалгаруулалтыг сургалтын төвийн багш нарын бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс хийнэ.

Сургалтын үргэлжлэх хугацаа. 15 өдөр 120 цаг

Сургалтад оролцогчдын анхаарах зүйлс

- гар утсаа унтраах

- анхаарлаа төвлөрүүлэх, идэвхитэй байх

- хамтарч ажиллах, бие биенээ сонсох

- өөрсдийн мэдлэг чадвараа бүтээлчээр бүрэн дайчлан ажиллах

- шинийг сэтгэх, хариуцлагатай байх, даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэх

- илтгэлээс тодруулах асуултыг урьдчилан бэлтгэж, давхардүүлалгүй асуух

- сургалт явагдах хугацаанд ажлаа бүрэн зохицуулсан байна.

- сургалтын үед ямар нэг шалтгаанаар чөлөө олгохгүй

- сургалтын ирц 90%-иас доошгүй шалгалтын үнэлгээг 80-аас дээш хувь байх тохиолдолд гэрчилгээг олгоно.

Оролцогч нарыг үнэлэх.

- Сургалтанд оролцогч нарт үзсэн сэдвээр хичээл заасан багш нар 10 хүртэлх оноогоор үнэлгээ өгнө.

- Хичээл заах чадварыг сэдэв өгч хамгаалуулна.

- Үзсэн хичээлүүдээр тестын шалгалт авна.  

- Сургалтад оролцогчийн оролцоонд үнэлгээ өгөх

- Хичээлийн бүрэн хамрагдалтад үнэлгээ өгөх

- Оролцогч тус бүр 100 оноо цуглуулна. 75-79 оноо С, 81-90 оноо В, 90-ээс дээш оноо авбал А үнэлгээг авна.

- Сургалтын үнэлгээ нь гэрчилгээнд бичигдэнэ.

Сургалтаас гарах үр дүн

- Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хууль эрх зүйн талаар бүрэн мэдлэгтэй болохоос гадна хөтөлбөрт тусгагдсан сэдвээр ажилтнуудад мэдлэг олгох, сургалт явуулах чадвартай болно.


Хөдөлмөр Хамгаалал Хүний Хөгжилийн Төв

Санал асуулга

Таньд ямар сургалт хамгийн их хэрэгтэй вэ?

.

1
200
Хөдөлмөрийн аюулгүй байдал
(0)
2
45
Англи хэл
(0)
3
33
Комьпютер
(0)
4
16
Аж ахуй эрхлэлт
(0)
Add a new response!
» Go to poll »
5 Votes left


twitter

Twitter
 

twitter

Facebook
 

twitter

YouTub